12 хоногт эх орноо бүтэн тойрсон “МОНГОЛ ЯЛНА” баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Эх орноо нар зөв тойрч, 12 хоногт 21 аймаг, хоёр дүүрэг, дөрвөн суурин, 20 гаруй сумдаар орж, иргэд сонгогчиддоо үйлдвэржсэн Монгол Улсыг бүтээн байгуулах “Хүчирхэг Монголын төлөө” мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо ажиллаж байна. Энэ сарын 6-нд Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас хөдөлсөн “МОНГОЛ ЯЛНА” багийнхан ийнхүү 21 дэх аймагтаа ирээд байна.

Нэр дэвшигч Х.Баттулга болоод “МОНГОЛ ЯЛНА” багийнхан яг одоо Сэлэнгэ аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга Ц.Отгонбаатар болоод Сэлэнгэ иргэд, сонгогчид оролцож байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.