ДЭМБ ахмад хүнтэй зүй бусаар харьцах асуудалд анхаарал хандуулахыг уриалжээ

Жил бүрийн 6-р сарын 15 бол НҮБ-ын "Ахмад хүнтэй зүй бусаар харьцах асуудалд анхаарал тавих дэлхийн өдөр" ажээ. ДЭМБ энэ өдөр гаргасан тайландаа, "Дэлхийн 60 наснаас дээших 6 хүн тутмын 1-д нь янз бүрийн хэлбэрээр зүй бусаар харьцах асуудал тулгарч байсан нь төсөөлж байгаагаас өндөр байна. Энэ үзүүлэлт хүн амын хөгшрөлтийг дагаад улам нэмэгдэх болно" гэжээ.

Их Британийн The Lancet сэтгүүлд нийтэлсэн тайланг дэлхийн өөр өөр бүс нутгийн 28 улс орны 52 судалгааны ажлыг үндэслэн гаргасан байна.

Үүнд бага, дунд орлоготой 12 орон багтаж байгаа юм. Үүнээс үзвэл 60 наснаас дээших ахмадуудын 16 хувьд нь зүй бусаар харьцах асуудалтай тулгарч байна.

Сэтгэл санааны зүй бус харьцаанд орж байгаа хүн хамгийн их бөгөөд 11.6 хувийг эзэлж байна. Удаах нь эдийн засаг 6.8 хувь, халамж дутаах зэргээр зүй бус харьцах асуудал 4.2 хувь байгаа юм байна.

Тус тайланд: 2050 онд дэлхийн 60 наснаас дээших хүн ам хоёр дахин өсөж 2 тэрбумд хүрэх болно. Үүний ихэнх нь бага, дунд орлоготой оронд амьдарч байгаа хүмүүс юм гэж дурджээ.

М.Баяр

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.