АН-ын дарга С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс энэ сарын 3-5-ны өдрүүдэд БНСУ-д ажилалаа.
Төлөөлөгчид БНСУ-ын Парламентын гишүүн, Солонгосын Ардчилсан намын гишүүн, Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ким Дү Кван болон БНСУ-ын Парламентын гишүүн, Монгол-Солонгосын хамтын ажиллагаaны дарга Kан Чан Ил нартай уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны улс төрийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл хийж, Солонгосын АН-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар талууд санал солилцож, харилцан туршлага судлах талаар хэлэлцэв.
Түүнчлэн АН, Монголын Сагсан бөмбөгийн үндэсний холбоотой хамтран БНСУ-д ажиллаж амьдардаг Монголчуудын дунд “Солонгос дахь Монголчуудын супер цом 2017” сагсан бөмбөгийн тэмцээнийг эл өдрүүдэд зохион байгууллаа. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хувьд тэр бүр нийгмийн ажилд оролцоод байх боломж хомс байдаг аж. Иймээс Ардчилсан нам, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан нь тус улсад амьдарч буй монголчуудын талархалыг хүлээсэн юм.
Тэцээнийг Өмнөд, Хойд 2 бүсэд хуваан зохион байгуулж, шалгарсан багууд шигшээ тоглолтод оролцсон байна. Ингээд “Солонгос дахь Монголчуудын супер цом 2017” тэмцээний шигшээ тоглолтонд:
1-р байрт: “Хамаг Монгол Дархан гарьд” баг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар,
2-р байрт: “Korea university” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар,
3-р байрт: “Буганууд” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар,
4-р байрт: “Дархан гарьд” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагджээ.
БНСУ-д ажиллах үеэрээ АН-ын дарга С.Эрдэнэ тэнд амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, цаашид намын шинэчлэлийг хэрхэн үргэлжүүлэх талаараа мэдээлэл хүргэлээ.
toimmedee.mn