Эхнэртэйгээ анх хэрхэн танилцсан бэ гэж Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд жиргээчид болон залуустай чөлөөт уулзалт хийх үеэр нь нэр дэвшигч М.Энхболдоос нэгэн залуухан эмэгтэй асуув. Олон жил хамт амьдарсан М.Энхболд, Ж.Туяацэцэг нарын хайрын түүх залууст сонирхолтой санагдав бололтой.
Нэр дэвшигчийн хариулснаар, М.Энхболд, Ж.Туяацэцэг нар нэг ангийн хүүхдүүд учраас “яаж танилцсан бэ” гэх асуулт зохихгүй гэнэ. М.Энхболдын хариулснаар тэд долоо,наймдугаар ангиасаа үерхэн дотносоод л 10 жилээ төгсөнгүүт хуримаа хийжээ. Гуч гаруй жил амьдарч,хоёр хүүхэдтэй болсон тэдний мөнгөн хуримыг 2008 онд хүүхдүүд нь хийж өгсөн гэнэ. “Их сонин сайхан үйл явдал болсон. Аав, ээж минь бидний хуримыг хийж өгсөн.Бид хоёр хүүхдийнхээ хуримыг хийж өгсөн. Гэтэл хүүхдүүд минь бидний хуримыг бас хийж өгсөн. Эргээд бодоход сайхан дурсамж болж үлддэг юм билээ” хэмээн М.Энхболд ярилаа.
Х.Сүрэн
toimmedee.mn