Иргэд “Х.Баттулга бол бидний нэг” хэмээн уухайлан дэмжиж байна

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас өнөөдөр эхлүүлсэн билээ. Тэрбээр өнөөдөр өглөө Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажиллагсад болон Цагдаагийн газрын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Улмаар Хэнтийн аймгийн төв талбайд байрлах Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

 Түүний дараа Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсч, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Харин уулзалтын дараа Хэнтий аймагт шинээр ашиглалтад орсон "Эвт” худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, жирийн иргэдийнхээ санаа бодлыг сонслоо. 2015 онд ашиглалтад орсон Зүүн бүсийн худалдааны төв болох "Эвт” төв нээлтээ хийснээр 650 гаруй ажлын байр бий болсон юм байна.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг тус төвөөр зочлох үеэр иргэд эгэл амьдралаас амжилтад хүрсэн хүн, бидний л нэг хэмээн дэмжихээ илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нь амжилт хүсч идээ цагаагаа дээжлэн барилаа.

Иргэд “Х.Баттулга бол бидний нэг” хэмээн уухайлан дэмжиж байна

 Иргэд “Х.Баттулга бол бидний нэг” хэмээн уухайлан дэмжиж байна

 Иргэд “Х.Баттулга бол бидний нэг” хэмээн уухайлан дэмжиж байна

 

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.