Сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу зургадугаар сарын 6-ны өдөр буюу маргааш албан ёсоор эхэлнэ.

Нэр дэвшигчид 18 хоногийн турш сонгогчдод мөриийн хөтөлбөрөө танилцуулах юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөнө. 

Харин гадаадад байгаа  монголчуудын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авна. 

Б.Анир 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.