Өнгөрсөн долоо хоногт АН-2 онгоц Сэлэнгэ аймаг руу нисэхээр хөөрөөд унасан харамсалтай хэрэг гарсан. Уг ослын үеэр азаар хүний амь эрсдээгүй ч 12 хүн гэмтэл авсан. Энэ талаар өнөөдөр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл хийлээ. Тэрээр АН-2 онгоц эрх баригчдын буруу үйлдлээс болж онгоц 70 сумаар явахаар төлөвлөж 500 гаруй сая төгрөг төлөвлөсөн байсан. Иймд Ерөнхий сайд эдгээр хариуцлагагүй хандсан салбарын сайд, агентлагийн дарга нартаа хариуцлага тооцох ёстой гэж АН үзэж байгаа гэв.
Мөн сүүлийн үед цахим орчноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбогдуулан хүнийг гарал угсаагаар нь доромжлох асуудал өндрөө авч эхэлсэн. Үүнийг АН-аас зохион байгуулж байна гэсэн хардлага яваад байна. Ардчилалын үнэт зүйл бол хүнийг арьс өнгө, нийгмийн гарал, угсаагаар нь гадуурхахгүй байх. Иймээс АН үүнийг хамгаалах үүрэгтэй нам хүчний хувьд хэзээ ч хүнийг гарал үүсэл, шашин шүтлэг болон бусад хэлбэрээр гадуурхаж сонгуулийн сурталчилгаа хийгээгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Түүнчлэн одоогоос 20 гаруй хоногийн өмнө Их Эзэн Чингис хааны талбайд татвар нэмж байгааг эсэргүүцэж Приус машин шатаахыг оролдсон. Гэвч О.Батсайханыг баривчлаад байгаа ажосолдлоо. Ингэснээр улсад 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч байна. Энэ . Түүнд Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл анги буюу зандалчлах гэдэг зүйл ангиар эрүү үүсгэсэн гэнэ. Ийнхүү төрийн буруу бодлогын эсрэг дуугарсан энгийн иргэнд цаазаар авах зүйл ангиар шоронд хориод байна. Иймээс АН-аас ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрд 24 цагийн дотор О.Батсайханыг суллах тухай шаардах бичиг хүргүүлжээ. Цагдаа хүчний байгууллага хэт улстөржиж хорьж, цагдаж иргэний эрхэнд халдаж байгаа учир АН эрх нь зөрчигдсөн иргэн бүрийг хамгаална хэмээн мэдэгдсэн юм.
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар О.Батсайханы өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ: Иргэн О.Батсайханыг тавдугаар сарын 22-ны өдөр Их Эзэн Чингис хааны талбайд Приус машин шатаах гэж байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагаас баривчилж цагдан хорьсон. Өнгөрсөн тав дахь өдөр үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэр гаргасан. Ингэхдээ өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар оролцох боломж олгоогүй.
О.Батсайханыг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүйгээр барахгүй ар гэрийнхэнтэй ч уулзах боломж олгохгүй байгаа аж. Энэ тухай түүний дүү О.Алтан-Эрдэнэ: Манай ах жагсаалд оролцож баривчлагдаад 20 гаруй хонож байна. Ах маань ямар учир шалтгаанаар энэ жагсаалд оролцсоныг мэдэхгүй. Өөртэй нь уулзаж учир шалтгааныг нь тодруулах гэсэн боловч ар гэрийнхэнтэй нь уулзуулах боломжгүй гэдэг. Мөн намайг ар гэрийнхэн нь биш төрөл садан дүү нь тул уулзуулахгүй гэсэн. Ахыгаа хурдан суллаж авмаар байна.
toimmedee.mn