Сонгуулийн сурталчилгаа ирэх мягмар гарагт эхэлнэ

Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Сонгуулийн хуулийн дагуу  Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-нд буюу ирэх мягмар гарагт эхэлнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгах ёстой. Тодруулбал сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 6-24-ны өдөр хүртэл 18 хоног үргэлжилнэ.

Харин сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоох ёстой.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.