Маргааш ёслолын хувцастай жолооч нар бөмбөлөгтэй автобусаар үйлчилнэ

Нийслэлийн тээврийн газар болон харьяа үйл ажиллагаа эрхлэгч нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр  хүүхэд багачуудаа баярлуулахаар 40,000 ширхэг бөмбөлгийг захиалан авчруулаад байна.

 

Тус өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусаа чимэглэн, нийтийн тээврээр үйлчлүүлэгч хүүхэд багачууддаа бөмбөлөг бэлэглэх ба нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч, хянагч нар нь ёслолын хувцас (цагаан цамц)-тай үйлчилж, баяр дээр нь баяр нэмэхээр бэлтгэжээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.