Манай улс хүүхдийн баярыг 65 дах жилдээ тэмдэглэнэ

Манай улс “Хүүхдийн баяр”-ыг 1952 оны 6 сарын 1-ний өдөр тэмдэглэн иржээ. Энэ өдрөөс хойш даруй 65 жил өнгөрөв. Тэр ч утгаараа жил жилийн хүүхдийн баярын чанар, цар хүрээ улам тэлсээр байна. 

Анх 1925 онд Женев хотод болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалт зохиогдож байжээ. Энэхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийт “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг аж.

Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байна. Харин манай улс 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг Монгол улс “Хүүхдийн баярын өдөр” болгож, цаашид тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. 

Энэхүү түүхэн хугацаанд 6-р сарын 1-ний өдрийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрчээ. 

Өөрөөр хэлбэл энэ баяр нь Эх үрсийн баяр бус Хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болсон билээ. 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.