Монгол, Хятадын хилийн боомтууд хоёр өдөр амарна. Тодруулбал, тавдугаар сарын 30-ны өдөр буюу БНХАУ-ын “Луут завины баяр”-ын өдөр, 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Монгол Улсын хуулийн дагуу “Хүүхдийн баяр”-ын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй юм байна.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
Б.Батаа
toimmedee.mn