Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа зургадугаар сарын 1-нд дуусна. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүл- чийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй.
Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан тэднийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, ирэх сарын 1 гэхэд татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулна.
Өөрөөр хэлбал, жолоочийг 240 мянган төгрөгвөр торгоно гэсэн Эл арга хэмжээтэй хол- богдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж буй гэнэ. Хэрэв жолооч та харьяа хэлтэстээ өөрийн биеэр очиж татвараа төлөх боломжгүй бол дурын банкнаас данс руу нь төлбөрөө шилжүүлэн, аль ч дүүргийн Татварын албанд очиж баталгаажуулах боломжтой. Ингэхийн тулд төлбөр төлсөн банкны баримтаа авч очиход л болно
toimmedee.mn