Увс аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд болон МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Баруун бүсийн салбар танхимын дарга, Увс аймаг дахь салбар танхимын дарга С.Сэржим, холбогдох төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдийн хамтарсан чөлөөт ярилцлага, Өглөөний цай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Тус сургалтыг Эдийн засаг, бизнес дэх сорилтууд сэдвийн хүрээнд Танхимын орлогч дарга М.Сарандаваа Хөрөнгө оруулалтын орчин, Бизнесийн хууль эрх зүй, Танхимын зөвлөх Ра Сон Үн “Хямралын үеийн бизнесийн менежмент”, танхимын Сошиал медиа хариуцсан мэргэжилтэн Б.Саруулбаяр Интернэт ашиглаж бизнес санаагаа хөгжүүлэх, Танхимын дэргэдэх, Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөлийн гишүүн, ORDB consulting ХХК Зөвлөх Р.Оюун Бизнесийн зорилгоо зөв тодорхойлох нь зэрэг бизнес эрхлэгчдэд хэрэгцээт сэдвүүдээр явуулж байна.
toimmedee.mn