2021 оны 10 сарын 27
Ү.Үүрийнтуяа улсын аваргын анхны түрүүгээ хүртлээ

Шатарын УАШТ Эзэн Чингис хааны тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 17-25-нд боллоо.

Эмэгтэйчүүдийн 49 дэх удаагийн тэмцээнд 12 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулж, “Хан-Алтай” клуб, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат шатарчин, эмэгтэйчүүдийн ОУМ Үүрцайхийн Үүрийнтуяа 9 оноогоор түрүүлэв.

Тэрбээр улсын аваргад дөрөв дэх удаагаа оролцож, 19 насандаа анхны түрүүгээ хүртсэн юм. Гавьяат тамирчин, Их мастер Т.Батчимэг 8,5 оноогоор аман хүзүүдлээ. Гуравдугаар байрт “Эрч” спорт хорооны тамирчин Янжиндулам шалгарав.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.