2021 оны 10 сарын 28
14 хоногийн 1336 км-н унадаг дугуйн аялал

Увсын залуус Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом хотын чиглэлд 14 хоногийн 1336 км-н унадаг дугуйн аялалд гарчээ. Залуусын маань аялалд Merida Mongolia -н залуус дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэхүү аялалаараа Монгол Улсын эмч профессоруудыг гэмтлийн сэхээн амьдруулах чиглэлээр мэргэшүүлэх ГСАДХ хөтөлбөрийг санхүүлэх, хандив цуглуулах зорилготой гэнэ.

ATLS Mongolia - 1336 km Bicycle Tour хуудсаар зочлон уг хөтөлбөрийн талаар мэдээлэл авах боломжтой. Хэрвээ та тэдний энэхүү сайн дурыг аялалыг дэмжиж хандив өргөн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаа бол Мэс Засал Яаралтай Тусламжийн Зохицуулах Төвийн (МЗЯТЗТ) 40421414111 дугаартай дансанд /ХХБ/ өөрийн хувь нэмрээ оруулж болох юм.

Гүйлгээний утга дээр “Монгол 1336км” гэж бичсэнээр таны шилжүүлсэн мөнгийг ялган таньж уг хөтөлбөрт зориулан ашиглах юм. Мөн та шилжүүлсэн мөнгөн дүн болон өөрийн нэрээ ATLS Mongolia - 1336 km Bicycle Tour Фэйсбүүк хуудасны мэссэж хэсгээр мэдээлж боломжтой.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.