Мотоциклийн байтай наадам болно

Энэ сарын 23, 24ний өдрүүдэд Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Бага Тост хайрханы Гөхөлдэйн овоог тахихаар болжээ. Энэхүү тахилгыг Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат БНМАУ-ын “Улсын аварга малчин” Загдын Лүгэнжав, Ягааны Гүндэгмаа нарын үр хүүхдүүд зохион байгуулж байгаа юм байна. Овооны тахилгаас гадна Цагаан салааны лус аргадах, Хишиг буян дуудах Галын тахилгыг мөн хийх юм байна. Энэ үеэр их насны морь уралдуулж, бөхийн барилдаан болох бөгөөд түрүүлсэн  морины байнд мотоциклоор, түрүүлсэн бөхийг хурдан удмын даагаар байлах юм  байна. Тахилгыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын тамгын газар, “ХААНТ ТЭНГЭРИЙН САМГАЛДАЙ” төв хамтран зохион байгуулж байгаа ажээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.