Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан ОСНАА-н салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах уралдааныг зохион байгууллаа. Тус уралдааныг 1975 оноос хойш 17 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ удаагийн уралдаанд Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын нийслэлээс 5 байгууллага, аймаг орон нутгийн 8 байгууллагууд оролцож байна. Нэг багт 1 инженер, 1 сантехникийн засварчин баг болон оролцож байна.
Орон сууц, нийтийн аж ахуйн салбар нь иргэдэд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэр үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийг 24 цагийн турш ундны усаар хангах, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх, халаалт, цахилгаанаар хангах, хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах тэдгээрийн инженерийн байгууламж, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хариуцсан үйлчилгээ үзүүлдэг улс орны эдийн засаг, нийгмийг бүхэлд нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөгжлийн тулгуур салбаруудын нэг юм.
Байгууллага хамт олноо төлөөлөн, манлайлан оролцож буй баг хамт олонд амжилт хүсье
 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.