ЭНЭ ЖИЛ 4 АЙМГИЙН НАЧИН, 1 АЙМГИЙН ХАРЦАГА, 1 АЙМГИЙН АРСЛАН ТӨРЛӨӨ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Үндэсний их баяр наадам, Увс аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч сорьсноос  Увс аймгийн Тэс сумын харъяат ТЕГ-ын "Эрч спорт" хороо Увс нуур галын бөх Аймгийн заан Жамсрангийн НЯМ-ЭРДЭНЭ найм даван түрүүлж Аймгийн арслан цол хүртлээ. Мөн  Увс аймгийн Наранбулаг сумын харъяат Увс нуур галын бөх сумын заан Мөнхжаргалын УЛААНХҮҮ зургаа давж "Аймгийн харцага" цол хүртлээ 
Дөрвөн "Аймгийн начин" цолтон төрлөө. Үүнд:
Улаангом сумын харъяат сумын заан Ж.Мөнх-Оргил
Баруунтуруун сумын харъяат сумын заан Э.Гантогтох
Түргэн сумын харъяат сумын заан Г.Цоггэрэл
Тэс сумын харъяат сумын заан Я.Чойжилсүрэн нар тав давж Аймгийн начин цол хүртэж наадамчин олноо баярлууллаа.

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.