Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж буй есөн хүүхэд

Үе тэнгийнхнээ манлайлан эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартан хүүхдүүдийг танилцуулж байна. Тэд урлаг, спорт, оюун ухааны тэмцээнүүдэд амжилттай оролцож олон улсын шилдэг сурагчдыг ардаа орхин, тэргүүлж Монгол Улсынхаа тугийг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн үлгэр жишээ хүүхдүүд юм.

Төгөлдөр хуурч О.Нандин

Испанийн Веска хотны хоёрдугаар сард зохиогдсон олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээний алтан медалийн эзэн.

“Дэлхийн бяцхан мисс” Ц.Мичидмаа

Гүрж улсын Батути хотноо зохиогдсон дэлхийн бяцхан мисс тодруулах “Best princess of the world-2017” тэмцээний 5-7 насны ангилалын титмийн эзэн “Дэлхийн бяцхан мисс”.

Дэлхийн шатрын холбооны дэд мастер Н.Содбилэгт

12-р сард зохиогдсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо хүртэлх насны дэлхийн аварга.

Ой тогтоолтын олон улсын мастер Э.Лхагвадулам

Дэлхийд чансаагаараа тавдугаар байр, Азид нэгдүгээр байрт бичигддэг.

Н.Айшолпан

“Сони пикчэрс классикс”-ийн бүтээсэн “Бүргэдчин охин” киноны гол дүр.

“Дэлхийн супер модель” Т.Алонгоо

 “Дэлхийн өсвөр насны супермодель-2017” тэмцээний “Өсвөр насны супермодель” буюу 16-19 насны ангиллын титмийн эзэн.

Олимпийн алтан медальт Н.Уянга

“Тусгай олимп”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож 100 метрийн гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга Н.Эрхэмбаяр

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонгомол болон чөлөөт бөхийн  өсвөрийн дэлхийн аварга.

Уран нугараач охид

“Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран нугараач охид олон улсын тэмцээн фестивалуудад оролцож үзэгчдийг байлдан дагуулж байна. 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.