Оросын олимпийн хорооноос Бээжин-2022 өвлийн олимпод оролцох уран гулгалтын баг тамирчдаа зарлалаа. Манай хойд хөрш нийт 18 тамирчнаа илгээхээр болжээ. Тодруулбал, эмэгтэй ганцаарчилсан төрөлд гурав, эрэгтэй ганцаарчилсан төрөлд гурав, хосын төрөлд гурван баг, мөсөн дээрх бүжгийн төрөлд гурван хос тус тус илгээж байна.
Дэлхийн рекорд эзэмшигч, 15 настай Камила Валиевагийн хамтаар дэлхийн аварга, 17 настай Анна Щербакова, дэлхийн аваргын хүрэл медальт, 17 настай Александра Трусова нар эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцоно.
Дэлхийн аварга Елизавета Туктамышева сэлгээнд нэрлэгдэж, олимп, дэлхийн аварга Алина Загитова, Европын аварга Алёна Косторная, Оросын цомын аварга Майя Хромых тэргүүтэй шилдгүүд энэ удаагийн олимпийг өнжихөөр болов.
Хосын төрөлд дэлхийн аваргууд болох Анастасия Мишина, Александр Галлямов нар оролцох бол мөсөн дээрх бүжгийн төрөлд мөн дэлхийн аварга хос Виктория Синицина, Никита Кацалапов нар өрсөлдөнө. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд олимпийн мөнгөн медальт Михаил Коляда болон Европын аварга, 18 настай Марк Кондратюк нар оролцон
Дэлхийн аварга Анастасия Мишина, Александр Галлямов нар
Та бүхэндээ Оросын олимпийн хорооны нэр дээр оролцох баг тамирчдыг танилцуулъя.
Бээжин-2022 олимпийн уран гулгалтын багийн тэмцээнүүд хоёрдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд болох бол эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, мөсөн дээрх бүжгийн тэмцээнүүд хоёрдугаар сарын 8-наас эхэлнэ.
toimmedee.mn