Аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Дулааны 1, 2-р станцын бэлтгэл байдалтай танилцлаа

Аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан, ХОХБТХ-ийн эрчим хүч, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Б.Болор, Увс аймгийн эрчим хүч зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн М.Гантулга, МХГ-ын эрчим хүчний байцаагч Т.Цэцэгмаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дулааны 1, 2-р станцын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцаж, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. Увс дулааны станц ХХК нь 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор 80 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 75-ыг нь бүрэн гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэл 88 хувьтай байгаа ажээ. 


Тус станцаас 12 төсөвт газар, 140 аж ахуй нэгж, 360 айл өрх хангагддаг бөгөөд 11-р сарын 14-өөс өвлийн горимд шилжжээ. Энэ жил төлөвлөгөөнд тусгагдсан засвар үйлчилгээгээ сайн хийсэн одоогийн байдлаар иргэдээс гомдол санал ирээгүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа.  Харин Шинэ Дулааны 2-р станц өвлийн бэлтгэл байдлыг сайн хангасан бөгөөд 9-р сарын 15-нд ажил эхэслнээс хойш ямар нэг саатал гэмтэл гараагүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.