15 сайдын гурав нь манай аймгийнх

УИХ дахь МАН-ын бүлгээс сайдад нэр дэвшигч 15 гишүүний нэрийг зарласан билээ. Харин одоо Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн нэрсээ Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барих юм. Ингэснээр сайдуудыг албан ёсоор томилно. Тэдний дунд  Хууль, зүй дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Сангийн сайдад  Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Н.Цэрэнбат гэсэн Увс аймгийн харьяат гурван гишүүн нэр дэвшээд байна. 

Сайдад нэр дэвшигч 15 гишүүний товч намтартай танилцана уу? 

1.МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДАД НЭР ДЭВШИГЧ Ө.ЭНХТҮВШИН

Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
  • 1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
  • 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

 Ажилласан байдал

  • 1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
  • 1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
  • 1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
  • 1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
  • 1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2.МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗГХЭГ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Г.ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

Ажилласан байдал

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

3.ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД НЭР ДЭВШИГЧ Д.ЦОГТБААТАР

Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1988 онд 16 дугаар орос дунд сургууль
  • 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
  • 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр

Ажилласан байдал

  • 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
  • 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
  • 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
  • 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
  • 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд
  • 2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Хүний эрхийн дэд хорооны дарга

4.ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Ц.НЯМДОРЖ 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
  • 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
  • 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
  • 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга

5.САНГИЙН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Ч.ХҮРЭЛБААТАР

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
  • 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
  • 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч
  • 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
  • 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

6.БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Н.ЭНХБОЛД 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
  • 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
  • 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
  • 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
  • 1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
  • 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
  • 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

7.БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖЛИЙН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Н.ЦЭРЭНБАТ

Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1996 онд Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль
  • 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
  • 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр

Ажилласан байдал

  • 2000-2001 онд Мобиком корпораци
  • 2003-2004 онд “Таван богд” групп
  • 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
  • 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
  • 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
  • 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
  • 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

8.БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААН СПОРТЫН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Ц.ЦОГЗОЛМАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн 

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч
  • 2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлага
  • 2009 онд Тагнуулын академи, эрх зүйч

Ажилласан байдал

  • 1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш
  • 1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн
  • 1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн
  • 1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн
  • 1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
  • 1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга
  • 1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч
  • 1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга
  • 2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга
  • 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга
  • 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга
  • 2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч

9.НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН САЙДАД НЭР ДЭВШИГЧ С.ЧИНЗОРИГ

Монгол Улсын Их Хурлын гишүүн 

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1986 онд Монгол улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр

Ажилласан байдал

  • 1986-1988 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
  • 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга
  • 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга
  • 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
  • 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер
  • 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
  • 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга
  • 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга

10.ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Д.САРАНГЭРЭЛ 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга 

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал

  • 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
  • 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
  • 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
  • 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
  • 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
  • 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
  • 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
  • 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
  • 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
  • 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга

11.ЗАМ ТЭЭВРИЙН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Ж.БАТ-ЭРДЭНЭ 

Монгол Улсын Их Хурлын гишүүн 

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль
  • 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
  • 1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал

  • 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
  • 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал
  • 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга
  • 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

12.УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Д.СУМЪЯАБАЗАР

Монгол Улсын Их Хурлын гишүүн 

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
  • 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

Ажилласан байдал

  • 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
  • 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
  • 2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

13.БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Х.БАДЕЛХАН

Монгол Улсын Их Хурлын гишүүн 

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль
  • 1976 онд Политехникийн дээд сургууль
  • 1990 онд Москва хотын удирдлагын академи

Ажилласан байдал

  • 1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер
  • 1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга
  • 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга
  • 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ий захирал
  • 1994-2000 онд Зам барилгын “Жол” ХХК-ний ерөнхий захирал
  • 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх
  • 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

14.ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧ Ц.ДАВААСҮРЭН

Монгол Улсын Их Хурлын гишүүн 

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр
  • 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
  • 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
  • 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
  • 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
  • 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
  • 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
  • 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

15.ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Б.БАТЗОРИГ 

Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1983 онд Нийслэлийн 6 дугаар дунд сургууль
  • 1987 онд Чехословак улс, Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, эсгүүрчин, зохион бүтээгч
  • 1997 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага
  • 2001 онд Хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засагч, санхүүч
  • 2003 онд АНУ, Вашингтон хот, Дэлхийн банк Хөгжиж буй зах зээл дэх орон сууцны санхүүжилт бодлого зохицуулалтын асуудал
  • 2005 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, докторант

Ажилласан байдал

  • 1989-1992 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастер
  • 1992-1999 онд Зэвэг хоршооны дарга
  • 1999-2008 онд Кёкүшюзан хөгжил сан ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2004-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.