Монгол бүсгүй Янжаа Солонгосын кинонд тогложээ

Өмнөд Солонгос улсад "Юнгсун" нэртэй кино ирэх 8-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Уг кинонд тоглосон жүжигчид болон бусад уран бүтээлчид нь киноныхоо нээлтэд зориулж өчигдөр хэвлэлийн  хурал хийлгэсэн байна.

     Хэвлэлийн хурлын үеэр киноны Монгол эмэгтэйн дүрд тоглосон Янжаа хэмээх бүсгүй ярилцлага өгч "Би энэ кинонд Солонгос хэл мэддэггүй Монгол эмэгтэйн дүрд тоглосон. Надад дүрийнхээ хэлэх үгийг Монголоор биш, Солонгосоор хэлэх нь илүү амархан байсан. Тиймээс Солонгос хэл мэддэггүй болж жүжиглэхийн тулд маш их хичээлээ" гэж хэлжээ.

     "Юнгсун" нэртэй кино нь 18-н настай охины анхны хайрын тухай кино юм байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.