Монгол улсын иргэн Ж.Мөнхсаран, АНУ-ын Captain Air forse буюу тус улсын нисэх хүчний ахмад болсон тухай мэдээлэл цахим орчинд тарж байна. Ж.Мөнхсаран нь тус улсад суралцаж төгсөөд нисэх хүчинд ажиллаж байгаа аж. АНУ-ын агаарын хүчний болон хээрийн ангийн ажилтнууд нь гурван шатлалаар цол хүртдэг байна. Харин ахмад цолонд хүрэхийн тулд тус албандаа хоёр жилийн хугацаанд ажилласан байх шаардлагатай байдаг аж.
Б.ЦОГ
toimmedee.mn