2020 оны 12 сарын 05
Увс аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 01 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсад айлчлал хийлээ.

Уулзалтаар хилийн боомтын асуудал, зам тээвэр, эрчим хүч, худалдааны дэд бүтцийн талаар болон 2018 онд хамтран хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүд, мөн ойрын үед хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. 
Уулзалтын үр дүнд 2018 оны 05-р сард Тува улсын Кызыл хотод “Увс аймгийн өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. 
Тува улсын үйлдвэрлэлийн хөгжилд томоохон алхам болох нэг зүйл нь 2017 оноос эхлэн Орос, Монголын эрчим хүчний томоохон нэгдлүүд Тува улсаар дамжуулан эрчим хүчний сүлжээг бий болгох асуудал. Монгол улсын баруун бүсийн 3 аймгийн хувьд ОХУ-ын Саяно-Шушенскийн усан цахилгаан станцаас, мөн төвийн бүсэд Бурядын УЦС-аас эрчим хүчээ нийлүүлдэг ба энэ нь Монгол улсын зах зээлд ОХУ-аас авч буй эрчим хүчний 13% нь бүрдүүлдэг ба үнийн хувьд өндөр үнэтэй. Хэрвээ эрчим хүч дамжуулан өнгөрүүлэх шугамын хүчин чадлыг нэмэгдүүлбэл Монгол улсын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах боломжтой ба экспортын эрчим хүчний нийлүүлж буй хэмжээг ихэсгэвэл боломжийн үнийн тал дээр тохиролцож болно гэж оросын мэргэжилтнүүд үзэж байна. Шолбан Кара-оол дарга Монголын төлөөлөгчдийг эрчим хүчний асуудлаар Засгийн газрын түвшинд ярилцаж тохиролцохыг санал болголоо. 
ОХУ-ын Тува улсын Кызыл районд байрлах «Енисейская» шувууны аж ахуй нь “Заря” агрохолдингийн удирдлагад шилжсэн бөгөөд 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд байна. Энэхүү агрохолдинг нь Кызыл районд байгуулсан махны үйлдвэрийг амжилттай авч явж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс Тува улсын ЗГ Тэргүүн дэмжин махны үйлдвэрийн хамт шувууны аж ахуйг мөн уг компанид хариуцуулан дэмжлэг үзүүлж ажиллаж байна.Тува улсын ХХАА-н сайд Увс аймгийн төлөөлөгчдийг уг шувууны аж ахуйтай танилцуулсан бөгөөд одоогоор Тува улсын шувууны аж ахуй нь 100 гаруй ажилтантай, 2008 онд Норвеги улсын шинэ тоног төхөөрөмжийг суурилуулсан. 50,000 гаруй өндөглөгч тахиатай, өдөрт 40,000 өндөг өгдөг дээд сорт ба 1,2-р сортуудад ангилдаг, жилдээ 6,0 сая өндөг хүлээн авах хүчин чадалтайгаас гадна тахиан махны нядалгааны цехтэй бэлтгэдэг. Тува улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна гадагшаа нийлүүлэх бүрэн боломжтой, үүнд хамгийн ойр байгаа Увс аймагт хамгийн экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд болох өндөг тахиан мах нийлүүлэх боломжтой гэв. 
Мөн удахгүй Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулагдах Цагаан сар-2018 үзэсгэлэн худалдаанд Тувагийн бизнес эрхлэгчид, ААН,иргэдийг оролцуулах урилгыг Увс аймгийн Засаг даргаас хүргүүлсний дагуу оролцох ажлыг зохион байгуулахаа илэрхийллээ.
Дэд бүтцийн хамтын ажиллагааны бас нэг томоохон сэдэв нь Кызыл-Улаангом-УБ чиглэлийн нислэгийг нээх асуудлаар Монголын талаас сонирхож буй авиакомпаниуд Кызыл хотноо ирж уулзалт хийсэн талаар өгүүлээд Увс аймгийн нисэх буудлыг энэ талаар санаачлагатай ажиллаж шаардагдах баримт бичиг, нислэг нээх хүсэлт, шаардлагын талаар албан бичгээр мэдээлэл ирүүлэхийг хүслээ.

Image may contain: 1 person, smiling, sitting
Image may contain: 3 people, people sitting and indoor
 
 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.