Цэрэгт явахгүйн тулд таргалсан эрэгтэйд ял оноожээ

Цэргийн албанд явах хүсэлгүй эрэгтэй санаатайгаар хэт их жин нэмсэн гэх хэргээр шүүгдэж байна гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэв. Тодруулбал, тус улсын 26 настай нэгэн эрэгтэй цэрэг татлагын хамгийн эхний эмчийн үзлэгт тэнцэж, байлдааны ангид хуваарилагдах боломжтой гэх дүгнэлт гарчээ. Хэсэг хугацааны дараа сүүлийн шатны эмчийн үзлэгт 102 килограмм жинтэй болтлоо таргалсан байв.

Тухайн эрэгтэй богино хугацаанд их хэмжээний жин нэмсэн нь албаныхныг цочирдуулсан бөгөөд иргэний хуулийн дагуу шүүхэд мэдүүлжээ.

"Korea Herald" сонины мэдээлснээр, 26 настай эрэгтэй байлдааны ангид хуваарилагдахгүйн тулд богино хугацаанд хэт их хоол идэж таргалсан байна. Өмнөд Солонгост 18 нас хүрсэн эрэгтэй хүн бүр 18-аас доошгүй сарын хугацаанд цэргийн алба хаасан байх ёстой байдаг тул тухайн эрэгтэйг хууль санаатайгаар зөрчсөн хэргээр шүүх буруутгажээ. Түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял өгсөн бол таргалах арга зааж өгсөн найзад нь зургаан сарын тэнсэн харгалзах ял оноосон байна. Гэхдээ найз нь гэх хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй аж.

Учир нь цэргийн албанаас мултрахын тулд жинхэнээсээ их хоол идэж хэрэгжүүлнэ гэж бодоогүй гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.