Дундговь аймгийн Монгол Ардын Намын даргаар томилогдоод удаагүй байгаа С.Мөнхчулуун АИТХ-д нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдээ танилцуулах, орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтыг сумдын иргэд, сонгогчидтойгоо хийж байна. Дээрх уулзалтуудад УИХ-ын гишүүн, ЗАМ,ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМ-ны сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн,Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн нар оролцож, аймгийн ажлыг хэрхэн Засгийн газрын үйл ажиллагаатай уялдуулах, аймгийн хөгжлийг түргэтгэх асуудлаар мэдээлэл хийж байна. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд шинэ Дундговийг цогцлоох, Дундговио бүсийн хөгжлийн төв болгох асуудлууд тусжээ. Дундговь аймгийн Мандалговь хотод Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хөндлөн зам тавигдаж, хөгжлийн 4 замын уулзвар хот болох. Ингэснээр хүн амын төвлөрөл үүсч эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа хэлж байна.
toimmedee.mn