Сүүлийн жилүүдэд Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Шинэ хөдөө” хөтөлбөр хэмээн тасралтгүй ярьж яваа. Манай хүн амын хүнсний гол хэрэглээ мах, сүү цагаан идээ, улаан буудай, хүнсний ногооны тариалалт гээд бүх л зүйл хөдөөгөөс эхтэй. Төрд бүх хүнийг, тэр тусмаа хөдөө орон нутгийн иргэдээ ажлын байраар хангах чадвар байхгүй. Ийм даац, орон тоо, санхүүгийн боломж ч үгүй.
Шинэ хөдөө хоосон, популист амлалт байгаагүй. Энэ бол хий хоосон, яриа төдий зүйл биш гэдгээ ч Ж.Бат-Эрдэнэ “Шинэ хөдөө Булган” хөтөлбөрөөрөө харуулж, Булган аймагтаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх жишиг загваруудыг бий болгон, чацаргана, үхрийн нүд тариалж, малчдын малыг үнэд хүргэх боломжтой махны чиглэлийн эцэг малыг аймгийнхаа сумдад олгож, хуучны сүүн заводыг сэргээх сүү хадгалах танкуудыг байршуулж хөдөөгийн эдийн засгийг сэргээж эхлээд байгаа.
Сүүлийн үед хэвлэлийнхэн Ж.Бат-Эрдэнийн хөдөөг, малчдаа орлогожуулах санааг ойлгоод “Шинэ хөдөөгийн жентельмэн” хэмээн нэрлээд эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө Монголын цахим хуудсуудаар ийм гарчигтай нийтлэл хэвлэгдсэн байхыг олж үзээд эзэндээ тохирсон гарчиг гэдэгтэй санал нийж, энэ нийтлэлийг яг тэр гарчигаар өгөхөөр шийдсэн юм.
“Шинэ хөдөөгийн Жентелмэн”-ийг Монголын төрд олон жил ажилласан мэргэшсэн инженерүүдийн нэг гэдгийг нийгэм мэднэ. Тэр бол эзэмшсэн мэргэжил, боловсрол, туршлагаа Төрдөө харамгүй зориулж, Зам тээврийн салбарт олон жил ажиллаж, Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд салбарын сайдын албан тушаалыг хашсан мэргэшсэн түшээдийн нэг. Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллахдаа Монголын тэргүүлэх салбар Иргэний нисэх, Төмөр замын олон нарийн төвөгтэй асуудлуудыг шийдэж, агаарын тээвэрт ноёлсон монополийг задлан, онгоцны тийзийн үнийг буулгаж, иргэддээ боломж олгож чадсан юм.
Салбарыг нь доргиосон, нийгмийн анхаарлыг татсан дуулиан шуугиан дэгдэхэд албан тушаалаасаа сайн дураараа татгалзан, хариуцлага хүлээе гэж хэлж чадах түшээ ховордсон цаг. Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үед нь яаманд болсон хүн амины дуулиант хэрэг, вагон замаас гарахад хүргэсэн их үерийн асуудал мандахад Бат-Эрдэнэ гишүүн төрийн хүнд, монгол эр хүнд байх байх сайхан чанарыг харуулж, үүрэгт ажлаа хүлээлгээд өгчихсөн.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, үндэстнээ хөрөнгөжүүлнэ гэдэг нь ганцхан энэ сахалтай эрийн санаа биш. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд АНУ, Япон, Солонгос зэрэг улс орнуудын эдийн засаг ч яг л энэ үйлдвэрлэгчдийхнхээ нуруун дээр зогсож байна.
УИХ-ын гишүүн хууль батлах үндсэн үүрэгтэй. Гишүүнд ч санаачлан батлуулсан олон хууль, хэрэгжүүлсэн олон арван ажил бий. Гэхдээ энэ удаа нийтэд хэрэгтэй, үндэстэнд хэрэгтэй гэдэг утгаар Жентельмэн гишүүний Шинэ хөдөөг онцлон дэлгэж ойлгуулах нь зөв гэж бодлоо. Тэр бол Монгол төрийн өндөр соёл, ёс зүйтэй, ард иргэд, нийгмээ сонсдог, улс орноо таньж мэдсэн, нийгмийн хөгжлийн хамгийн дэвшилтэд боломжит хувилбаруудыг гаргаж ирдэг, хариуцсан ажлаа нэр төртэй хийж гүйцэтгэдэг, хариуцлагаа үүрч чаддаг хүндтэй гишүүдийн нэг юм.
toimmedee.mn