Монголд өөрийнхөө дураар ажилладаг нэгэн өмгөөлөгч бий. Тэр хүсвэл хүнд ял тулгаж чадна. Тэр хүсвэл хэрэгтэн, хохирогчийг өөрөө ч мэдээгүй байхад нь өмгөөлж, өмнөөс нь хэвлэлийн хурал зарлаж тайлбар хийж чадна. Тэр бас үйлчлүүлэгчээсээ авлига нэхэж, мөрдөн байцаагчийг хахуульдаж, хууль зөрчих тухай санал болгож, замаас нь шамшигдуулж чадна. Тэр бас айл гэр үймүүлж чадна. Тэр бас эрхээ хамгаалж тэмцсэн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг байцааж дарамталж чадна.
Түүнд хөрөнгө мөнгөтэй хүн хандвал чөтгөр байсан ч магтаж, буг байсан ч өргөмжилж чадна. Үүнийхээ төлөө хууль зөрчиж, буруугаар тайлбарлаж, өмгөөлөгчийн эрх үүргээ умартах нь асуудал биш. Үүнийхээ төлөөсийг ч чамлалтгүй авч, Монгол Улсад өөрийгөө “тэрбумтан өмгөөлөгч” гэж өргөмжилж яваа. Хүсвэл түүнийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд ч мэдээлэл хийхэд бэлэн ажилладаг. Ийм л нэгэн өмгөөлөгч Монголын хууль эрх зүйн салбар дур зоргоороо авирлаж байна.
Түүнд өмгөөлсөн хэрэг дээрээ ялалт байгуулж байсан удаа тун цөөн. Гол нь нэр хүндээ л өсгөх нь чухал. Тэгэхийн тулд насанд хүрээгүй охиныг самуун явдалтан болгож, торны цаана суулгах бол түүний чаддаг зүйлсийн нэг. Уг нь мэргэжил нь өмгөөлж хамгаалагч. Гэвч хууль цаазыг гүйцэтгэгч гэмээр.
Үйлчлүүлэгчээ хамгаалж чадахгүй хэрнээ өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн төлөө мөрдөн байцаагчийг хахуульдах нэрээр хэнээс хэдэн төгрөг авч, хэнд өгөх, хааш нь авч нуух вэ зэрэгт бол гаршсан, итгэсэн үйлчлүүлэгчээ “худалдаж”, “хууль бус”-аар л хөрөнгөжиж яваа хүн л дээ.
Гэвч ийм хүн байгааг мэдсээр байж Монголын Хуульчдын холбоо нь огт тоохгүй юм. Өмнө нь үйлдсэн хэрэг нь хангалтгүй байгаа бол мэргэжлийнх нь хувьд шалгалт аваад үз л дээ. Түүнд өмгөөлөл хийх чадамж хомс гэдэг нь хуулийг тайлбарлаж, үзэл бодлоо илэрхийлэх явцад нь ажиглагдсаар байдаг. Ер нь яагаад нэг хүнээс болж чин шударгаар ажиллаж, үйлчлүүлэгчээ хамгаалж яваа өмгөөлөгчид хохирч, муу нэр зүүх ёстой юм бэ. Эсвэл Монголын бүх өмгөөлөгчид энэ хүн шиг мөрдөн байцаагчийг хахуульдахаар үйлчлүүлэгчээсээ мөнгө авч, замд нь шамшигдуулж, энэ хэргээ өршөөлийн хуульд хамруулж, хууль зөрчдөг юм уу. Мөн Монголын бүх өмгөөлөгч айл гэр үймүүлж, өөрийгөө тэрбумын ашиг олсон гэж зарлаж явдаг юм уу. Тийм биш л бол өөрийгөө өмгөөлөгч гэж өргөмжилж яваа Г.Батбаяр гэх энэ хүнд хариуцлага тооцож, Монголын мянга, мянган өмгөөлөгчдийн нэрийг цэвэрлэхийн Хуульчдын холбооноос шаардаж байна.
А.Аюуш
toimmedee.mn