МҮХАҮТ, Германы ХАҮТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Увс аймагт “Чацаргана” төслийг 2015 оны 11-р сард албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Увс аймагт чацарганы каластр байгуулж, улмаар 2016 онд 10 удаагийн сургалтаар 480 гаруй хүнийг хамруулан сургажээ. 2017 он гарсаар 2 дахь удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад урилгаар ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор Зубарев Юрий Анатолевич хүрэлцэн ирж сургалт явуулж байна. Сургалтыг танхимын болон талбайн гэсэн 2 орчинд явуулах ба сургалтаар олсон мэдлэгээ талбай дээр тариалалтын орчинд нь баталгаажуулж байгаагаараа ач холбогдолтой сургалт болох юм.
Саяхныг хүртэл бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, зах зээлд гаргах нь ховор, хөрөнгө оруулалт дутмаг, сортын бодлого алдагдсанаас өвчинд нэрвэгдэх зэрэг асуудлууд тулгарч байсан бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тариалах, ургуулах, хортон шавьжтай тэмцэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх гарц, арга замыг олоход нь туслах зэрэг олон талын ач холбогдолтой төсөл хэрэгжиж байгааг сургалтанд оролцогчид онцолж байлаа.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.