Шилдэг жолооч нарт “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдах эрхийн бичгийг гардууллаа
 Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ёс зүйн алдаа гаргаагүй, зорчигчдод хүндэтгэлтэй хандан, соёлч боловсон үйлчилдэг, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж хотын үйлчилгээний салбарт манлайлал үзүүлж, ур чадварын уралдаанд тэргүүлсэн нийтийн тээврийн салбарын 15 жолоочид “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдах эрхийн бичгийг гардуулсан юм. Тэрбээр энэ үеэр “2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгосон. Парк шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, ирэх долоо хоногоос том оврын 31 автобус үйлчилгээнд явж эхлэх аж. Цаашид олон жил үр бүтээлтэй ажилласан үйлчилгээний болон хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ” гэдгийг онцолж байв. Жолооч нарын ур чадварын уралдаанд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгжийн байгууллагын 16 багийн 85 жолооч оролцсон. 
<p class=toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.