ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ АЖЛЫН 12 ХОНОГИЙН АМРАЛТ ТААРЧ БАЙНА

Өмнө нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жилдээ 14 хоног амардаг байсан бол энэ жил  15 хоног амарч байна.  Учир нь ирэх баасан гарагт буюу зургаадугаар сарын 5-ны өдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан.

 

Ингэснээр 2020 онд дараахь өдрүүдэд амрана:

  1. Шинэ жил: нэгдүгээр сарын 1,
  2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3,
  3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8,
  4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1,
  5. Бурхан багшийн Их дүйчин өдөр: зургадугаар сарын 5,
  6. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15,
  7. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: арваннэгдүгээр сарын 26,
  8. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1,
  9. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арванхоёрдугаар сарын 29,

Харин эдгээд өдрүүд ажил, амралтын алинд нь таарч байгааг харвал 12 өдөр нь ажлын өдрүүдэд таарч байна. 2020 онд бүх нийтээрээ ажлын 12 хоногт амрана.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.