СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 40 ДҮГЭЭР ХОРООНД 640 СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
 
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо.
Тус сургуулийн барилга нь 4 блокоос бүрдэх бөгөөд А блок нь 4 давхар, В блок нь зоорьтой, 3 давхар, С блок нь 3 давхар, D блок нь 1 давхартай.
Сургуулийн барилгын зураг төслийг “Криетив монголиа” ХХК боловсруулж, барилга угсралтыг “Би Энд Би Констракшн” ХХК 24 сарын хугацаанд гүйцэтгэж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.