“ЁС ЗҮЙ, БИО ЁС ЗҮЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СЕМИНАР БОЛНО

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр Монголын биотехнологийн нийгэмлэгээс “ЁС ЗҮЙ, БИО ЁС ЗҮЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт оюутан залуучуудад зориулсан семинарыг  маргааш буюу аравдугаар сарын 28-нд МУИС-ийн Төв байрны “Дугуй заал”-д зохион байгуулах гэж байна. Энэхүү семинарын зорилго нь улс орны эдийн засгийг хөгжүүлж, үндэсний өрсөлдөх чадвар, шинэ мэдлэг мэдээллийг бий болгоход биологийн нөөц баялгийг хэрхэн үр ашигтай ашиглах, биотехнологийг хөгжүүлэхэд чиглэсэн  юм. Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл хөгжихийн хэрээр ёс зүй, био ёс зүй, хувь хүн судлаачдын ёс суртахууны асуудал улам бүр хүчтэй тавигдаж ирлээ. Дээрх шаардлагад тулгуурлан манай улсын биотехнологи, ХАА, анагаах ухаан, философи, эрхзүйн тэргүүлэх эрдэмтэн судлаачид оюутан залууст зориулан энэхүү семинарыг зохион байгуулах гэж байна.

 ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС

МОНГОЛЫН БИОТЕХНОЛОГИЙН НЙИГЭМЛЭГ

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.