МОСКВАД ХАТУУ ДЭГЛЭМ ДОР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ НЭЭЖЭЭ

Covid-19-ийн халдварын улмаас хөл хорио тогтоож, үйлчилгээний газруудыг хаасан. Тэгвэл  өнгөрсөн долоо хоногоос ажиллах зөвшөөрлийг Москва хотын Захиргаа өглөө. Москва хотын Эдийн засгийн бодлого, газрын өмчийн харилцааны газрын дарга Владимир Ефимовын хэлснээр ойролцоогоор 3000 орчим кафе, ресторан үйл ажиллагааг сэргээсэн байна.

Үйл ажиллагаагаа сэргээсэн газрууд халдварт өвчний халдвараас сэргийлэх хатуу дүрэм журмын дагуу үйлчилгээний заал, гадаах задгай суудлуудаа өөрчилжээ. Ширээнүүдийн байрлалыг холдуулан, 1,5 метрийн зайтай байхаар тавьж, ширээ болгон дээр, мөн тэйк, ариун цэврийн өрөөнүүдэд гар ариутгагч бодисууд тавьсан байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.