
Өмнө нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жилдээ 14 хоног амардаг байсан бол энэ жил 15 хоног амарч байна. Учир нь ирэх баасан гарагт буюу зургаадугаар сарын 5-ны өдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан.
Харин эдгээд өдрүүд ажил, амралтын алинд нь таарч байгааг харвал 12 өдөр нь ажлын өдрүүдэд таарч байна. 2020 онд бүх нийтээрээ ажлын 12 хоногт амрана.
toimmedee.mn