Ойдовын ЦЭВЭЛДОРЖ

/1914-нас барсан/. Дорнод аймгийн Аржаргалант суманд төрсөн. Халх гол сумын харьяат. Дорнод аймгийн Халх гол сумын “Ялалт” нэгдлийн адуучин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-07-05. №152/.
Бага наснаасаа адуу маллах арга ухаанд суралцаж туршлагажсан энэ эр сумынхаа “Ялалт” нэгдлийн адуун сүргийг олон жил маллахдаа эхний таван жил буюу 1955-1960 онд 213-621 адуу хариуцаж, жил бүр 49-162 гүү төллүүлж, гарсан 470 гаруй унагыг эсэн мэнд бойжуулсан жишээлэнгээр адуу маллах хугацаандаа 700-гаад адуугаар нэгдлийнхээ сүргийг арвижуулж, ашиг шимийн даалгаврыг тогтмол давуулан биелүүлж бахдам амжилт гаргаж байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.