Хорлоогийн Баянмөнх

Хорлоогийн Баянмөнх (1944- . Увс аймгийн Хяргас сумын харьяат) нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУлс (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор.

Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг.

1968 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлсэн.

1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин
1963 оны Бүх ард түмний спарткиадад 27 давж 2-р байр эзлэн Улсын заан
1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан
1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга
1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол тус тус хүртсэн.
10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.

1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин цол
1964 оны улсын наадамд 6 давж Улам нэмэх чимэг
1965 оны улсын наадамд 8 давж Хурц гарамгай чимэг
1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан цол
1967 оны улсын наадамд 8 давж чимэг
1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга цол
1969 оны улсын наадамд 7 давсан
1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол
1972 оны улсын наадамд түрүүлж Далай даян чимэг
1973 оны улсын наадамд түрүүлж Баяр наадмын манлай чимэг
1974 оны улсын наадамд үзүүрлэж Түмнээс төгөлдөр чимэг
1975 оны улсын наадамд түрүүлж чимэг
1977 оны улсын наадамд түрүүлж Үлэмж бадрах чимэг
1978 оны улсын наадамд 7 давж Улс даяар гайхамшигт чимэг
1979 оны улсын наадамд түрүүлж Манлайн баясгалант чимэг
1980 оны улсын наадамд 7 давж Бүхнээс дуурсгалт чимэг
1981 оны улсын наадамд түрүүлж чимэг
1982 оны улсын наадамд түрүүлж Тод сонин үзэсгэлэнт чимэг
1983 оны улсын наадамд 7 давж Бат нягт итгэлт чимэг
1984 оны улсын наадамд 6 давж Өнөд баясгалант чимэг
1985 оны улсын наадамд 7 давж Манлайн баясгалант чимэг
1987 оны улсын наадамд түрүүлж Тунч гарамгай чимэг
1988 оны улсын наадамд 7 давж Олныг баясгагч чимэг
1989 оны улсын наадамд 7 давж Бууршгүй хүчит чимэг
1990 оны Монголын нууц товчооны ойд зориулсан наадамд үзүүрлэж Үлэмж хэтэрхий чимэг
1991 оны улсын наадамд 7 давж чимэг
1992 оны улсын наадамд 6 давж чимэг хүртээжээ

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.