Тэрбумтны эхнэр анагаахын оюутнуудын төлбөрийг төлжээ

Уолл Стрийтийн томоохон хөрөнгө оруулагчийн 93 настай бэлэвсэн эхнэр Нью-Йорк хотын анагаах ухааны их сургуульд 1 тэрбум долларын хандив өгснөөр оюутнууд үнэ төлбөргүй суралцах болжээ. Үүнийг Альберт Эйнштейний Анагаах ухааны коллежид өгсөн хандив нь бэлэг гэж хэлж болохоор. Оюутнуудыг төлбөрийн дарамтаас гаргасан хүн бол Бронкс сургуулийн профессор асан, доктор Рут Готтесман ба АНУ-ын түүхэнд  анагаахын сургуульд өгсөн хамгийн том хандив болов.
Нью-Йорк хотын хамгийн ядуу дүүрэг болох Бронкс нь  62 дүүргийн хамгийн эрүүл бус дүүрэгт тооцогддог.Их сургуулийн захирал, доктор Ярон Йомер мэдэгдэлдээ "Зөвхөн төлбөрөө  төлж чадах хүмүүсийг бус харин эрхэм зорилгодоо үнэнч оюутнуудыг үргэлжлүүлэн суралцах сонирхол, чадварыг эрс өөрчилсөн гайхалтай бэлэг байлаа” гэжээ. Тус сургуулийн сургалтын төлбөр жил бүр  59 мянган ам.доллар байдаг тул оюутнууд их хэмжээний өртэй хоцордог аж.

Доктор Рут Готтесманы  талийгаач нөхөр Дэвид Готтесман нэр хүндтэй хөрөнгө оруулалтын ордон байгуулж, Уоррен Баффетын үндэстэн дамнасан конгломерат болох “Berkshire Hathaway”-ийн анхны хөрөнгө оруулагч байсан юм. Тэрээр 2022 оны есдүгээр сард 96 насандаа таалал төгсчээ. Доктор Готтесман мэдэгдэлдээ Эйнштейнд сурдаг эмч нар "Бронкс болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа ард иргэдэд хамгийн сайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг" гэж мэдэгдсэн. Тэрбээр  "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа талийгаач нөхөр нь нас барахдаа түүнд "Berkshire Hathaway-ийн бүтэн хувьцаагаа үлдээж, зөв гэж бодсон бүхнээ хий" гэж захисныг дурссан юм.

Эх сурвалж: BBC

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.