ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛАН "ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын ажилтнуудад зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хэрэгжүүлэх, ажилтны үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг өнөөдөр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Барилгачин” танхимд зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд, Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/370 дугаар тушаал, MNS 4969:2000 стандартын дагуу, ХАБЭА-н менежментийн тогтолцоо, ХАБЭА-н эрсдэлийн удирдлага, хууль эрх зүйн шаардлагуудыг дагаж мөрдөх тухай сэдвүүдийн хүрээнд лекц, хэлэлцлүүлэг өрнөлөө. Сургалтад 21 аймгийн нийтийн аж ахуйн салбарын төлөөлөл мөн цахимаар оролцов.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.