Б.МӨНХБААТАР: ГАЗАР ДООРХ ХОТЫГ БИЙ БОЛГОСОН ҮЕД ГАЗАР ДЭЭР НЬ БОСОХ ХОТЫГ ЗӨВ ТӨЛӨВЛӨНӨ
 
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээс эрхлэн явуулдаг "Цаг үе үзэл бодол" нэвтрүүлгээр оролцож,  Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, түүнтэй уялдаж дагуул хотуудын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа. Б.Мөнхбаатар сайдын онцлох ишлэлүүдээс хүргэж байна
✅ Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулав
✅ "Чингис хаан” шинэ нисэх буудлыг түшиглэн бий болох Богд хаан төмөр зам, авто замын /АН-3/ зангилаа бүхий Олон улсын тээвэр, логистикийн нэгдсэн төв бий болно.
✅ Хөшигийн хөндийг дагасан шинэ хотуудыг бий болгоход шаардлагатай инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн судалгаа, шугам сүлжээний эхний ээлжийн оновчтой хувилбаруудыг гаргаж төлөвлөх ажлуудыг гүйцэтгэж байна.
✅ Хөшигийн хөндий дэх шинэ хотуудын нэгдсэн төлөвлөлтийг 22415 га газарт төлөвлөв
✅ Шинэ хотуудын бүтээн байгуулалтын дөрвөн үе шаттайгаар хөгжүүлнэ
✅ "Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын АН3 авто замыг түгшиглэн олон улсын хуурай зам, агаарын, төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн логистикийн төв, эдийн засгийн чөлөөт бүс, аялал жуулчлал, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн парк, “Шинэ Зуунмод”, Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот, “Майдар хот”-уудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, дэд бүтцийг цогцоор төлөвлөн шийдвэрлэж олон улсын жишигт хүрсэн эдийн засгийн хөгжлийн шинэ бүс байгуулах томоохон зорилт, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгалаа.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.