Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн VI/07-нд болно

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зургаадугаар сарын долооны өдөр зохион байгуулахаар болсноо МҮОНРТ мэдээллээ.

Мэтгэлцээний үеэр асуух асуултын саналыг зургаадугаар сарын тавны өдрийн 13.00 цаг хүртэл авах юм байна. 2017 оны сонгуулийн мэтгэлцээнийг гурван нэр дэвшигчийн дунд зохион байгуулж байсан бол энэ удаагийн мэтгэлцээний зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт болоход зургаа хоног үлдээд байна.

Ж.Зоригт | @TeraReader

Bloomberg Tv

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.