Франкфуртаас 256 иргэн эх орондоо ирлээ

 Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, 256 иргэн эх орондоо ирлээ. Тэдгээрийн дотор эрүүл мэндийн шалтгаантай 51, өндөр настан 33, жирэмсэн хоёр, бага насны хүүхэдтэй гэр бүл 50, оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 120 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлах юм. 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.