“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ажилтан хүний аминд хүрчээ

Энэ оны нэгдүгээр сарын 6-ны орой 23 цагийн орчим Цагдаагийн байгууллагын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102дугаарын утсанд “Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14-р гудамжны үзүүрт “ухаангүй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байна” гэх дуудлага ирсэн аж. Мэдээллийн дагуу тус хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллахад Төв аймгийн харъяат иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай “А” гэгч гадны нөлөөтэй амиа алдсан байсныг тогтоожээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулснаар гэмт этгээдийг 24 цагийн дотор дайчлан баривчлахад Сонгино-Хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 13-р гудамжинд оршин суудаг, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ажилтан 28 настай “Е” гэгч болохыг тогтоосон байна. Тус этгээд хохирогч, иргэний эд зүйлсийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж амь насыг нь хохироон, зугтсан болохыг тогтоосон байна.

Fact.mn

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.