Н.БАТСУУРЬ АВАРГЫН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМД Н.ЖАРГАЛБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын аварга Намсрайжавын БАТСУУРИЙН аварга цолны мялаалга наадам өчигдөр/08.19/ Увс аймгийн төв Улаангом хотод болж өндөрлөлөө.

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нараар магнайлуулсан Улс аймгийн алдар цолтой 128 хүч сориход:


 

  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ШШГЕГ-ын " Сүлд" СХ, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ "Увс нуур" дэвжээ "Блю драгон" ХХК-ийн бөх МУ-ын заан Н.Жаргалбаяр долоо даван түрүүлж,
  • Увс аймгийн Давст сумын харъяат БХЯ-ны "Алдар" СХ, ЗХ-ний 350-р анги ТЭЦ-4 ТӨХК, "Увс нуур" дэвжээ "Гацуурт" группийн бөх МУ-ын арслан П.Бүрэнтөгс зургаа даван үзүүрлэлээ.
 

Их шөвөгт:
 

  • Увс аймгийн Улаангом сумын харъяат Үндэсний батлан хамгаалахын их сургууль Увс нуур галын бөх МУ-ын гарьд Ө.Бат-Орших,
  • Увс аймгийн Тэс сумын харъяат ШШГЕГ-ын "Сүлд" СХ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль "Увс нуур" галын бөх МУ-ын харцага Т.Баасанхүү нар шалгарав.
 

Түрүү бөхийг таван сая төгрөгөөр, үзүүр бөхийг мотоциклиор тус тус шагнасан байна.





Б.Од

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.