Танилц: С.Мөнхчулууны төсвийн мөнгөөр тансаглаж байсан баримт

НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Мөнхчулууныг төрийн албанд олон ажилласан, тулх нуруутай, МАН-ын залгамж халааг үргэлжлүүлэх шилдэг боловсон хүчин хэмээн хүмүүс ярих бий. Гэвч С.Мөнхчулуун эрх мэдэлд хүрэхийн төдийд л төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд хайр гамгүй зарцуулж, амташсан маш аюултай хүн байж болшозгүй нэгэн гэдгийг тэр бүр мэддэггүй юм.

Тэрбээр, 2012 оны онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын даргаар томилогдож, уг албан тушаалаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хашсан байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч хүн сонгууль болох өдрөөс зургаан сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэсэн заалтын дагуу тэрбээр ажлаа өгч байсан аж.

Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай, ядуурал, ажилгүйдэл, агаарын бохирдол туйлдаа хүрсэн, Нийслэлийн төсвөөс хамгийн их татаас авч өдөр тутмын үйл ажиллагаагаа дөнгөн данган явуулдаг Сонгинохайрхан дүүргийг тэрбээр гурван жил удирдахдаа өчүүхэн бага төсвийн мөнгөнөөс нь өм цөм цөлмөн тансагласан нь аудитын шалгалтаар илэрчээ.

Тухайлбал, С.Мөнхчулуун ажлаа хүлээлцэх хүртлээ буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд БНХАУ-ын Манжуур хот руу хийсэн аялалд 14.4 сая төгрөг, Япон улс руу хийсэн аяллын зардал 39.9 сая төгрөгийг дүүргийнхээ төсвийн мөнгөнөөс зарцуулж тансагласан байна[b1] .

Үүгээр ч зогсохгүй Даншиг наадамд оролцоно хэмээн 1.8 сая төгрөг, шинэ жилийн баяр тэмдэглэнэ хэмээн 8.9 сая төгрөг, Цэргийн баяр, Мартын-8-аар хамт олноо баярлуулна хэмээн 2.7 сая, цасны баяр хийнэ хэмээн 4.1 сая төгрөг нийтдээ 77 сая төгрөгийг зөвхөн аялал зугаалга, шоу цэнгээнд зарцуулсан байдаг юм.

Ядуу дүүргийнхээ өчүүхэн төсвийг үр ашиг зүйлд зарцуулах гэж улайрч ядахдаа ус уудаг шилэн стаканыг таван сая төгрөгөөр авсан байдаг юм. Түүний энэ үйлдэл Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм.

Түүнчлэн жолооч нарынхаа тооцооны хуудсыг хөтлөөгүй, шатахуун зарцуулсан талон баримтгүйгээр 44.3 сая төгрөгийн худалдан авалт хийлгэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байдаг юм. Тэрбээр төсвийн мөнгөөр тансаглаж, үрэлгэн зарцуулсан тайлангаа олон нийтээс нуухын тулд Шилэн дансандаа огт шивүүлдэггүй байсан юм.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу шилэн дансыг хөтлөөгүй үйлдлийнхээ төлөө огцрох ёстой байсан юм. Гэвч тэрбээр үрэлгэн зардлынхаа хариуцлагыг хүлээгээгүйгээр барахгүй. Аудитын шалгалт орж ирэхээс өмнө ажлаа өгөөд арилсан байна.

Хэрвээ С.Мөнхчулуун төрийн албан хаагчийн тулхтай, нуруутай, зангарагтай занг үзүүлсэнсэн бол түүний идэж, ууж аялж зугаалсан 77 сая төгрөгөөр 77 ядруухан өрхийг гэртэй болгож болох байсан. 770 хүүхдэд хоол унд, хувцас хэрэглэл авч өгч болох байсан. Тус дүүргийн долоон харанхуй гудамжийг гэрэлтүүлэгтэй болгож болох байв. Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу?

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.