Х.Бат-Эрдэнэ ээ, ”Алтай констракшн” хэдий хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчих юм бэ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд "Алтай констракшн"-ы барьж буй “Саруул” хорооллын барилгын кран ажиллаж байхдаа унасан осол гарлаа. Тодруулбал, энэхүү барилгын кран дөрөвдүгээр сарын 16-ны 18:00-19:00 цагийн орчимд хашаагаа даван унажээ. 
Тус хорооллын хамгийн зүүн талын барилгын ажил явагдаж байсан бөгөөд кран унахдаа "Баянмонгол" хорооллын баруун захын байрыг шүргэж, зарим айлын цонх хагарсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Ослын үед азаар хүний амь эрсдээгүй бөгөөд краны жолоочийг эмнэлэгт хүргэсэн байна. Улмаар орон сууцны гадна талын зогсоол дээр байсан гурван машин дээр кран унаж, машины эзэд эд хөрөнгөөрөө хохироод байгаа юм. 
Тэгвэл кран унасан энэхүү барилгыг “Алтай констракшн” барьж байсан аж. “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийн талаар хэвлэлээр өчнөөн л мэдээлэл гардаг. Уяачид нь “Ланд 200” унадаг, эрлийз азаргаа 670 сая төгрөгөөр даатгуулсан, хямралын үед ч хямраагүй гэлцдэг юм билээ.  Х.Бат-Эрдэнэ морь сонирхдог бол ах Х.Батбаасан нь машин цуглуулах хоббитой. “Алтай констракшн”-ы гүйцэтгэх захирал хийдэг тэрбээр компанийнхаа дэргэд “Мото авто спорт”-ын клуб байгуулж дэлхийд ганц гэгддэг төмөр хүлгүүдийг цуглуулдаг.  
“Морган”, “Ламборжини”, “Роллис Ройс”, “Хаммер”, “Лексус 600”, “Ланд Круйзер-200”, “Мерседес бенз-350” зэргийн ховор машинуудаас гадна мотоциклийн цуглуулгатай гэдэг.  Тэгвэл мөнгийг ёстой л шуудай шуудайгаар нь олж байгаа энэ ах дүүс барилгын салбарт үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж чаддаггүй нь дээрх хэргээс тод харагдана. Хэдийгээр энэ осолд хүний амь эрсдээгүй ч гэрийнхээ гадна машинаа байрлуулсан иргэд эд хөрөнгөөрөө хохирч үлдсэн. Түүнчлэн өдгөөгөөс 10 жилийн өмнө буюу 2008 онд энэ компанийн барилга нурж, хоёр хүний амь эрсэдсэнийг нуугаад өнгөрүүлсэн талаар хэвлэлд бичээстэй бий.  
 
Түүнчлэн “Алтай констракшн” барилгын метр квадратын зөрүүгээр залилан хийж байгаа эсэх тухай асуудал ч байнга яригддаг. 
 
 Мөн 2015 онд тус компанийн барьсан “Нархан” хотхоны хана нурж онцгойгийнхныг сандаргаж байсныг уншигчид санаж буй биз ээ. Энэ мэтээр “Алтай констракшн”-ы балаг дуусахгүй. Тэгэхээр Х.Бат-Эрдэнэ захирал морь уяж, “Ланд” хөлөглөж давхихын оронд хөдөлмөрийн аюулгүй байдал хангах талд анхаарч, барилгын чанараа сайжруулахгүй бол танай компаниас болж олон иргэн хохироод байна гэдгийг дуулгая.   
  Г.НАРАН 

Эх сурвалж http://www.info.mn

Х.Бат-Эрдэнэ ээ, ”Алтай констракшн” хэдий хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчих юм бэ
Х.Бат-Эрдэнэ ээ, ”Алтай констракшн” хэдий хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчих юм бэ
Х.Бат-Эрдэнэ ээ, ”Алтай констракшн” хэдий хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчих юм бэ
Х.Бат-Эрдэнэ ээ, ”Алтай констракшн” хэдий хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчих юм бэ

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.