Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл-8” олон улсын оюутны наадам болно

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн анхны захирал, кино телевизийн найруулагч Бадраагийн Бадрууганы нэрэмжит "Анхны бүтээл” радио, телевизийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол энэ сарын 20-ны өдөр болно. 2008 оноос эхлэн зохион байгуулж байгаа энэхүү наадамд 2012 оноос олон улсын оюутнууд бүтээлээрээ оролцож эхэлсэн. 2016 онд Монгол, Польш, Бүгд Найрамдах Хятад Ард улсын оюутнуудын 200орчим бүтээл өрсөлдсөн. Энэ жилийн наадамд Монгол, Япон, Турк, Бүгд Найрамдах Хятад Ард улсын оюутнуудын 108 бүтээл наадмыг зохион байгуулах комисст иржээ. Тус наадам гурван шатны шалгаруулалттай бөгөөд олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн шүүгчдийн баг шүүж байгаа нь өнөө жилийн онцлог юм. Найм дахь удаагийн Анхны бүтээл наадам нь сэдэв хамаарахгүйгээр дараах төрлөөр шилдгийн шилдгүүдийг тодруулна.

Үүнд:

·Телевизийн шилдэг бүтээл

·Радиогийн шилдэг бүтээл

·Шилдэг богино хэмжээний кино бүтээл

·Шилдэг гэрэл зургийн мультимедиа бүтээл

·Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл

Эхний шатанд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс төрөл тус бүрт 10 бүтээл сонгон шалгаруулна. Дараагийн шатанд төрөл тус бүрт шилдэг таван бүтээл сонгогдон үлдээж. сүүлийн шатанд төрөл бүрт шилдэг нэг бүтээл шалгарч нэг сая, шилдгийн шилдэг нэг бүтээл шалгаран хоёр сая төгрөгний шагнал хүртэх юм.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.