СХД-ийн Хүүхдийн Нэгдсэн эмнэлгийн агааржуулалтын системийг шинэчиллээ

  Өвлийн цагт томуу, томуу төст өвчнийдэгдэлтихэсдэг энэ үед хүүхдийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ хэрээр тасалгааны нарийнтоосонцрынхэмжээ ихэсдэг. Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч байгаа энэ үед эмнэлгийн тасалгааны агаар цэвэр байх ёстой. Хамгийн их хүн амтайСонгинохайрхандүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнхүүхдийн нэгдсэн эмнэлэгтээ шат дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлж гадна агаарыг шүүж цэвэршүүлэх, дотор агаарыг гадагшлуулах төхөөрөмжүүд суурилуулжээ. Уг төхөөрөмжийг ажиллуулснаар нарийн тоосонцрын хэмжээ 500-гаас 105 болтлоо буурч байгааг судалгаагаар тогтоожээ. Тасалгааны агаарын чийгшил, нарийнтоосонцрынхэмжээг иргэд гар утсан дээрээсээ хянах боломжтой гэдгийг дүүргийн удирдлагууд онцолж байна. Нийт 13 төхөөрөмжөөс гадна хэвтэн эмчлүүлэх өрөөбүрдтасалгааны агааржуулагч байрлуулсан байна.

   Их ачааллын үед орны хүрэлцээ муугаас хүүхдүүд газар хэвтэн эмчлүүлэх тохиолдол гардаг. Тэгвэл энэ жил нэг ч хүүхэд газар хэвтүүлэн эмчлүүлэхгүй байхнөхцөлийгхангаж сургалтын танхим болон бусад нэмэлт өрөөнүүдийг тохижуулан ажиллаж байна. Тус эмнэлэгт одоогийн байдлаар хоногт дунджаар 200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

СХД-ийн Хүүхдийн Нэгдсэн эмнэлгийн агааржуулалтын системийг шинэчиллээ

СХД-ийн Хүүхдийн Нэгдсэн эмнэлгийн агааржуулалтын системийг шинэчиллээ

СХД-ийн Хүүхдийн Нэгдсэн эмнэлгийн агааржуулалтын системийг шинэчиллээ

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.