Улс төрд шинэ түвшинг тогтооё гэж хэлээд Б.Түвшин ах нартаа хөөгджээ

          Сүрхий нэр алдартай улстөрч биш байж намынхаа нөхдөөс салж хувийн тоглолт хийх шаардлага Б.Түвшинд яагаад үүсэв. Нийслэлийн төлөөлөгчөөр нэг удаа сууж үзсэнээс өөрөөр улс төрд мэдлэг туршлага багатай.  Сонгуулийн туршлага муутай шинэ тоглогч  өмнө гишүүн байсан бусдыгаа дагадаг жамтай. Туршлага хуримтлуулахын тулд үүнээс өөр арга байхгүй. Энэ жилийн сонгуульд бүсчилсэн хөгжлийн хүрээнд олон аймаг хамарсан тойрогт нэр дэвшигч нар уралдаж байгаа. Бүс нутгийн хамаарал том учир нэр дэвшигч нар багаараа ажиллах нь үр дүнтэй гэж үзээд бүгд дөрөө харшуулж явна.

        Харин ганц нэг хүмүүс багаасаа салж өөрийн гэсэн нууц төлөвлөгөө боловсруулаад явж байна. Түүний нэг нь Ардчилсан намаас 2-р тойрогт нэр дэвшигч Б.Түвшин. Тэр АН-ын баруун бүсийн задралыг эхлүүлж байна. Мань хүн баруун дөрвөн аймагтаа танигдсан кадр уу. Үгүй. Нэг ёсондоо яаж ч ганцаараа нууц төлөвлөгөө боловсруулж яваад сонгогдох магадлал асар бага. Үүнийгээ тэр мэдсээр байж яагаад намын журмын нөхдөөсөө салав.

            Эх сурвалжийн мэдээлж буйгаар, за эх сурвалж гээд байх юу байхав. Түмний нүдэн дээр тэдний эв нэгдэлгүй байдал ил харагдаж байна. Нэгдсэн арга хэмжээнд дээр Б.Түвшин “Улс төрд шинэ түвшин тогтооё” гэж уриа дэвшүүлснээс болж энэ хэрүүл үүссэн гэнэ. Шинэ түвшин тогтооё гэхээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ш.Адьша нарыг сольж шинэ хүн сонгоорой гэсэн далд агуулга мөн биз. Мөн өмнө УИХ-ын гишүүн байсан Д.Батцогт, З.Нарантуяа нар дуртай байгаагүй нь лавтай. Уг уриагаа соль гэж ах нар нь зөвлөсөн аж. Гэтэл тэр гүжүүдэлсэн аж. Үүнээс болж багаасаа хөөгдсөн Б.Түвшин бусдаасаа ялгарахын тулд модон дээр төөнүүрээр цохисон нэрийн хуудас үйлдвэрлэж, Зариг.мн сайтаар өөрийнхөө ярилцлагуудыг бүүстлээд эхэлсэн. Уулзалт дээрээ шүхэр тарааж сонгогчдыг бухимдуулсан удаатай. Тэр ч мөнгөөр иргэдийн саналыг худалдаад авчихна гэсэн атгаг бодол өвөртөлж яваа бололтой.

            Мөн АН дотор “Б.Түвшингийн мөнгийг нь ашиглаад хаялаа” гэсэн ч яриа явж байна. Юутай ч ах нартайгаа хэд хэдэн удаа барилцаж авсан түүнийг багийн гадаа гаргалаа. Улс төр бол хувь хүний хийрхэл, мөнгөтэй хүний зугаа биш  гэдгийг одоохон тэр ойлгоогүй л яваа аж.  Уг нь тэр хэдэн ах нарын суганд хавчуулагдаад явж байсан бол хэдэн хүний санал илүү авах байсан биз.  Туршлага мэдлэг дутах гэж үүнийг л хэлдэг байх.

             Сүргээсээ тасарч шилэрч давхих бас шалтгаан түүнд байгаа нь Женко. Монгол төрийг самарч өрсөлдөгчөө хар сөрөг пиараар булшилдаг нөхрийн ойрын ивээлд багтсан хүн бол Б.Түвшин. Нууц ноёнтон ах түүнд “Наад хэдэн новшнуудаасаа сал” гэж хэлсэн байх.  Мөн Б.Түвшин албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сурталчилгаа хийсэн. Бас сурталчилгааны албан мэдээлэл дээрээ “тамга” дарахгүй түгээж буй гэх зэргээр сонгуулийн хуулийг илтэд зөрчиж л яваа.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.